Хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбатад Ерөнхийлөгчийн зарилгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болсон. Тэрбээр төрийн дээд одон шагналаа өөрийн биеэр очих боломжгүй болсноо цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ.
Б.Чинбат: "Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа.
Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ. Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.
Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр 21.00 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна аа.
Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.143
Мундаг байна.Шинэхэн гавъяатдаа эрүүл энхийг хүсье
Хариулах202.126.88.175
Баяр хүргэе Хурдан эдгэн илааширч шагналаа гардан авахыг ерөөе
Хариулах122.201.24.55
Баяр хүргэе. Хурдан эдгэж шагналаа аваарай. Эрүүл энхийг хүсье
Хариулах59.153.114.215
Баяр хүргэе. Түргэн эдгээд шагналаа аваарай
Хариулах192.82.89.180
Бодол оюун ухаан нь дэлгэрч яваг ээ. Төрт ёсоо хүндэтгэж түмэн олонтойгоо баяраа хуваалцсанд талархая. Эрүүл байг.
Хариулах202.126.89.45
Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг баур хүргэё хурдан эдгээрэй
Хариулах64.119.18.209
Баяр хүргэе хурдан эдгээрэй
Хариулах64.119.18.220
Баяр хүргэе! Хурдан эдгээрэй.
Хариулах202.9.41.1
Баяр хүргэе. Хөнгөн туссан бол гайгүй дээ.түргэн эдгээрэй.
Хариулах