Парламентын 77 дахь гишүүн хэмээн нэрлэгддэг МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл нь хэвлэл мэдээллийн салбарт 24 жил ажиллахдаа тасралтгүйгээр парламентын сэтгүүлч, тоймчоор ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэж, хууль эрх зүй, нийгэм, улс төрийн сэдэвт олон арван нийтлэл, нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хэдэн арван залуу сэтгүүлчийг дадлагажуулан мэргэшүүлсэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн үндсэн дүрмийг боловсруулахад идэвх санаачилгатай ажилласан" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна