Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпорац ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулжээ. Улмаар зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулсан байна. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам.метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна. Тус барилга нь хуучны орон сууц бөгөөд барилгын насжилтыг уртасгах зорилгоор бүх төрлийн дотор, гадна засал, цэвэр бохир ус, сантехник, дотор цахилгаан, гадна дулаалга, айлуудын дотор заслыг иж бүрэн хийж айл өрхийн амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулж буй юм. Барилга байгууламжийн техникийн засвар, үйлчилгээг сайн хийснээр ашиглалтын тооцоот хугацаа уртсах давуу талтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
98.185.22.172
Оросуудын барьж суурьшиж байгаад хаяад явсан барилга. 30 жилийн дараа дөнгөж засаж эхлэв. Монгол яст мэлхий 2 ижил хурдтай юм даа тээ.
Хариулах