С.Эрдэнэ: Цагдаа хүчний байгууллага үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эрхийг хязгаарлаж, эрх баригчдын талд үйлчилж байна

Х.Есү
2021/12/30

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ:  " Энэ жил хүний эрх зөрчигдсөн он боллоо. Ардчилсан Монгол Улсын хувьд хүний эрхтэй холбоотой байж боломжгүй алдаа гарсан. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг намын бүлгийн гишүүдэд шилжүүлж өгч байна.

Аливаа иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хамгаалуулж эдэлдэг. Хууль сахиулах байгууллагуудын үндсэн үүрэг нь иргэний эрх чөлөөгөө эдлэх эрхийг хангах чиглэл рүү ажилладаг. Гэтэл манай улсын цагдаа хүчний байгууллага үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цуглах гэсэн иргэдийн эрхийг хязгаарлаж, эрх баригчдын талд үйлчилж байна. 

Иргэдийн үгээ хэлэх, зорчих, бизнес хийх эрхийг хязгаарласан чиглэлээр цар тахлын хуулийг ашиглах, дарамт бий болгохыг дэмжихгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялаг бүтээх талаар төрийн бодлогыг явуулах нь зүйтэй. 2022 он хүний эрхийг дээдэлж, хамгаалсан он байх болно. Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хүлээж ажиллана" гэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: 

"Иргэний эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлуулахаар ажиллана. Энэ хууль өнөөгийн нөхцөл байдалд ус, агаар шиг хэрэгтэй хууль.

Энэ онд иргэдийн эрх чөлөө олноор зөрчигдсөн. Гэхдээ бид харж суугаагүй хамт тэмцсэн. Эрүүл орчинд амьдрах иргэдийн эрх Улаанбаатарт зөрчигдөж байна. Хамтарч зүтгээд Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэх боломж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.150
    2022/01/01

    АН-ынхан Эрдэнэ рүү өндөг шиднэ гэдэг чинь энэ хүн алиагаа алдсаныг харуулна. Зайлахгүй бол өөр ч юм шиднэ байх даа.

    Хариулах
  • 66.181.179.161
    2022/01/01

    Цагдаа үеийн үед эрх баригчидын бууны нохой байсаар ирсэн, байна, цаашдаа ч нохой хэвээрээ л үлдэнэ

    Хариулах
  • 66.181.177.215
    2021/12/31

    Ардчилсан нам энэ луйвавчингаа өөрийн эгнээнээсээ зайлуулж чадаагүй цагт хэзээ ч өөдлөхгүй.

    Хариулах
  • 66.181.179.66
    2021/12/30

    Мөнгө завшиж шамшигдуулсан байлаа ч тийм ээ би идэж уусан гэж мөн хүлээх байх даа. Аль ч нам нь тэр энэ улс оронд, тартагтаа тулсан ард иргэддээ хайртайдаа ингэж үхэн хатан сандал ширээний тэмцэл хийдэггүй. Хэрэв тийм байсан бол аль аль нь эрх мэдэл албан тушаалд хүрч үзлээ. Улс орныхоо, 3 хан сая хүнийхээ тусын тулд юу хийв, бага ч гэсэн хийсэн зүйлтэй байсан бол өнөөдөр ингээд харагдахгүй хар утаан дунд, өвчин тахал, өр зээл, байхгүй бүтэхгүйн далайд живж суухгүй байсан. Номчирхож худлаа цэцэрхэж байхаар Эрдэнэ та хэдэн хүний төлөө юу хийснээ л хэлчих

    Хариулах
  • 192.82.86.184
    2021/12/30

    С.Эрдэнэ та сайд байхдаа их хэмжээний мөнгө завшсан үрэгдүүлсэн гэж үнэн юм уу?та нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө гаргуулаж завшсан гэж үнэн юм уу?газар аваад зориулалтаар нь ашиглаагүй гэж үнэн юм уу?таныг ял завшсан гэж хэвлэлд бичээд байх юм?та яахав өөрөө тоодгүй байж,та манай намын дарга учираас таныг ийм ноцтой юмхнд нэрийг чинь холбож гүтгээд байхад дуугарахгүй болохоор чинь би бид АН-ынхаа нэрийг бодоод,АН-ын даргын нэр хүндийг бодоод уур хүрээд байх юм,энэ асуудлуудын талаар олон түмэнд үнэн зөв тайлбар өгч өөрийнхөө болон намынхаа нэр хүндийг энэ муухай юмнаас цэвэрлэж өгнө үү?

    Хариулах