Ерөнхий сайд Бээжингийн олимпод оролцохоо мэдэгдлээ

Х.Есү
2021/12/30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод болох өвлийн олимпд оролцохоо мэдэгдлээ.

Тэрбээр чуулганы үеэр: "Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тийм учраас Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно. 

Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпыг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн" гэв.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.215
    2021/12/31

    Олимп бол тусгаар улсаа сурталчилах хамгийн том боломж шүү.

    Хариулах
  • 64.119.23.97
    2021/12/31

    Гөгшөөн улсаа хөгжүүлье

    Хариулах
  • 139.5.218.190
    2021/12/30

    Яиар төрлаөр оролцох юм бол?

    Хариулах