Шинэ жилийн баяраар хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зүйл болл яах аргагүй Санта байдаг.
Залуус нэгдэн “Дугуйтай санта” парадыг зохион байгуулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 330 хүүхдэд бэлэг тараажээ.
Уг сайн дурын үйл ажиллагаанд дугуй сонирхогч 30 гаруй хүн оролцсон байна. Тэд бүгд сантагийн хувцас өмсөн, хүүхдүүд рүү дугуйтайгаа очин мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулжээ. 2013 онд байгуулагдсан “Дугуйтай санта” сайн үйлсийн аяныхан хүүхэд багачуудыг тав дахь удаагаа баярлуулсан нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна