2022 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх хуулиудыг Улсын их хурлаас баталсан.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА
УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжинэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Үндсэн хуулиар олгосон ажил хөдөлмөр эрхлэх язгуур эрхээ хангуулах Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон болон зарим онцлог заалтуудаас хүргэж байна.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлахдаа,
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаад Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн өнөөдрөөс мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ
Бага Үндсэн хууль гэгддэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь мөн өнөөдрөөс хэрэгжих юм. Хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ. Мөн чиг үүргийн давхардалгүй байхыг зохицуулсан. Тухайлбал, нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна. Тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт оржээ.
МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Монгол Улсын 2022 оны төсөвт орлого 9,4 их наяд төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ 2022 онд онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар болсон бөгөөд 2022 оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яаманд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана.
Мөн үүнээс гадна
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг өнөөдрөөс дагаж мөрдөх ёстой.
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ долдугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан юм. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.
Хууль батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгчээ.
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Соёлын тухай хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Тус хуульд тусгасан зарим тодорхойлолтоос дурдвал, “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг, “Соёлын байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, “Соёлын ажилтан” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, “Соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна.
Соёлын бодлого, үйл ажиллагаанд:
“Соёлын тухай хууль” нь 8 бүлэг 40 зүйлтэй бөгөөд уг хуулийг мөн өнөөдрөөс дагаж мөрдөнө.
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ
Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болсон. УИХ-аас 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд уг хуулийн үйлчилэлд хамаарахаар хууль тусгасан байна.
Мөн уг хуулийн хэрэгжилтэнд хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих бөгөөд тус хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.39
1989, 1990 онд тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд тэтгэвэр гэхээр л биднийхийг нэмэх нь үү гээд асуудаг. Өрөвдөлтэй шүү.
Хариулах202.126.90.25
Кино жүжиг дэмжээд улс хөгжих үү,техник технологи шинжлэх ухаанаа дэмжвэл хөгжихүү малнуудаа.Физик математик хими уг нь улсын хөгжлийн суурь юм байгаан.Бүгдээрээ дуучин жүжигчин болж ангалзаад дарвалзаад кккк кккк
Хариулах66.181.182.243
Тэгш хүртээмжтэй байх гэдэг нь зөв. Урлаг соёлын зарим хүмүүс нэр алдарт гараагүй байхдаа өөрсдийгөө баахан сурталчлан "дээдсийн хүрээлэл" мэтээр ойлгуулах, мөн өөрсдийгөө магтах, тусгаарлах, оддын өвчлөлөөр сайрхах зэргээр дөвчигнөж байгаа нь олон түмний дургүйцлийг хүргэдэг. Тэртээ тэргүй хэн нь илүү гэдгийг олон түмэн тодруулдаг. Зарим нэг нь бүр томроод "төрийн ордон"-д бут авна г.м. Тэд энгийн ард иргэдэд үйлчлэхгүйгээ бараг л илэрхийлж байх шиг......
Хариулах