ГАДААД ИРГЭНИЙ 1,2 тэрбум төгрөгийг нь дээрэмдэн зугтаажээ

С.Гандэлгэр
2022/01/04

Гадаадын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн гадаад иргэн Хан-Уул дүүргийн "Ривер гарден" хотхонд амьдардаг бөгөөд бүлэг этгээдүүд 1,2 тэрбум төгрөгийг нь дээрэмдэн зугтаажээ. Тус хотхоны оршин суугчдын мэдээллээр, цагдаагийн албан хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.31
    2022/01/04

    Монгол мөнгөн дэвсгэртээр 2 чемодан мөнгө болно Ойр хавийн мэдээлэлтэй байсан хүн нь л аваа биз

    Хариулах