БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 20:03 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах нэгэн метроны буудлын ойролцоо Монгол Улсын гурван иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын гурван иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим орчинд түгээж байна.
ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын найман иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Өчигдөр өдөр гадаадийн иргэнийг гэрээсээ гараад явж байхад нь бүлэг этгээдүүд 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдээд зугтсан тухай мэдээлэл сайтуудаар түгсэн билээ. Бүлэглэн гадаад иргэнийг дээрэмдсэн нэг эмэгтэй, 4 эрэгтэйг цагдаагийн байгууллагаас шуурхайн эрэн хайж баривчилжээ.
Энэ хэргийн талаар тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах Ривер гарден хотхоны нэгэн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмджээ. Ингэхдээ бүлэг залуус нүдээ гаргасан хар өнгийн ноосон баг зүүсэн байсан гэх бөгөөд айлган сүрдүүлж толгойд нь нэг удаа цохиж гэмтээсэн байна. Мөн дээрмийн үйлдэл хийж байх үедээ Хятад иргэн болон түүний орчуулагч ажилтай эмэгтэй нарыг гар хөлийг наалдамхай туузаар хүлж, бэлэн 1,2 тэрбум төгрөгийг авч хэргийн газраас зугтсан байна.
Уг хэргийг мөрөөр цагдаагийн алба хаагчид ажиллах үеэрээ эрэгтэй 24 настай П.Д, эрэгтэй 38 настай Б.Д, эрэгтэй 29 настай Г.Ө, эмэгтэй 32 Б.Ц, эрэгтэй 25 настай Б.Б нар бүлэглэн нийтэд онц аюултай аргаар бусдыг дээрэмдсэн болохыг олж тогтоон баривчилжээ.
Уг хэргийг үйлдэхэд ашигласан авто машин болон цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.178
Ontc ayultai arga ch gehchig
Хариулах