Өчигдөр өдөр гадаадийн иргэнийг гэрээсээ гараад явж байхад нь бүлэг этгээдүүд 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдээд зугтсан тухай мэдээлэл сайтуудаар түгсэн билээ. Бүлэглэн гадаад иргэнийг дээрэмдсэн нэг эмэгтэй, 4 эрэгтэйг цагдаагийн байгууллагаас шуурхайн эрэн хайж баривчилжээ.
Энэ хэргийн талаар тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах Ривер гарден хотхоны нэгэн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмджээ. Ингэхдээ бүлэг залуус нүдээ гаргасан хар өнгийн ноосон баг зүүсэн байсан гэх бөгөөд айлган сүрдүүлж толгойд нь нэг удаа цохиж гэмтээсэн байна. Мөн дээрмийн үйлдэл хийж байх үедээ Хятад иргэн болон түүний орчуулагч ажилтай эмэгтэй нарыг гар хөлийг наалдамхай туузаар хүлж, бэлэн 1,2 тэрбум төгрөгийг авч хэргийн газраас зугтсан байна.
Уг хэргийг мөрөөр цагдаагийн алба хаагчид ажиллах үеэрээ эрэгтэй 24 настай П.Д, эрэгтэй 38 настай Б.Д, эрэгтэй 29 настай Г.Ө, эмэгтэй 32 Б.Ц, эрэгтэй 25 настай Б.Б нар бүлэглэн нийтэд онц аюултай аргаар бусдыг дээрэмдсэн болохыг олж тогтоон баривчилжээ.
Уг хэргийг үйлдэхэд ашигласан авто машин болон цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.106
Ymar azgui tahai bar we kkk
Хариулах66.181.161.63
орчуулагчийн үе тэнгийнхэн л байна даа.
Хариулах