Өнөөдөр /2022.01.04/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж "Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
"Капитал банк дампуурахад нийтдээ 470 тэрбумын хохирол гарсан. Тэр хохирлын 340 тэрбум нь төрийн мөнгө байсан. Төсөвт байгууллагууд, төрийн өмчит ААН, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн мөнгийг хэлж байгаа юм.
Үүнтэй адилхан гурван жил орчмын хугацаанд Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр байгаа төрийн мөнгийг авах гээд чадахгүй байгаа. Энэ өрөө төлөөч ээ гэдэг зүйлийг ярьсан. Төлж байгаа, төлөөд дууссан гэдэг зарим зүйл яригдсан.
Банкны салбарт эрүүл, хуурмаг зүйлийг тэвчдэггүй хүмүүс байгаа. Тэд нар бол Монгол банкнаас мөнгө өө аваад, эргүүлээд төрийн мөнгийг төлсөн гэж байгаа юм. Төрөөс мөнгө аваад төрд нь буцаагаад төлчхөж байгаа юм. Түүнийг нь өр төлөлт гэж тооцдог юм уу үгүй юм уу.
Төрийн мөнгийг, ард иргэдийн мөнгийг , ААН-үүдийн мөнгийг алдахаас, эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх ёстой.
Дампуурсан хойно нь олон зүйл ярих бол нэг асуудал. Өмнө нь болгоомжлуулж анхааруулж хэлэх шаардлагатай.
Монгол банкны дэд ерөнхийлөгч 14 тэрбум төгрөгийг зээлдүүлсэн нь үнэн гэж хариулсан. ҮХОБ-д байсан ЭМД-ын сангийн мөнгө бол 14 тэрбум. Энэ мөнгөө Монгол банкнаас зээлээд өгсөн гэж харагдахаар байна лээ" гэв.
Энэ талаар Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн:
"Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээнд мөнгөн урсгалд нь өөрчлөлтүүд орж эхэлсэн. Пассив талдаа 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүгээрээ Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой эх үүсвэрийн мөнгийг төлж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.143.243
Iim yumnuud uls udirdhaar yu boloh ve Tur zasag medseer baigaad Iim ajil hiideg yum uu Esvel ednii urihand tolgoigoo meduulsen yum uu zailuulaach ene ih uruu tuluh gej turd shurgalsan yum bish uu Olnii ug ortoi anh hotiin darga bolhod irged Tegj hardaad baisan suuliin yed Bank ne ovoo baigaa gene uu yu ve hulgaich luivarchdaa turuus zailuulahgyi bol Kazakstan shig yil yavdal bolno shuu OyunErdene ee
Хариулах103.68.107.37
алдагдалтай ажилласан газар мөнгө зээлүүдэг монгол банкныхан тэтгэврийн зээлийг ахиухан авах гэхээр нас чинь хэтэрсэн гээд өгөхгүй байгаа шүү дээ
Хариулах103.68.107.37
энэ долгорсүрэнгийн хэдэн хүүхэд юу дутсан гэж ингэж холио бантан хийж ард түмнийг доромжилж байдаг юм бол доо эргэх хорвоо гэж байна даа
Хариулах192.82.91.75
ийм л хулгайчууд төр засагыг удирдаад байхаар гадныхан японууд гайхах нь арга үгүй пиаа
Хариулах192.82.78.202
Төрийн мөнгийг хэдэн жил ашиглаж байгаад төрөөс зээлсэн нэрээр төрд нь төлдөг асуудал байж болох зүйл мөн үү ? Тэгээд төрд эргүүлж төлөх үү? Энэ асуудлыг хэлэлцээд сууж байдаг УИХ-ийн гишүүд бас байдагаа! Зөв бурууг нь дэнсэлж чадах мэдлэг чадвар байна уу?
Хариулах172.58.75.44
Eznees avaad ezend ugdug mundag yumaa sumyabazar gedeg darga.erh medeltnyyd ard tymnii hurunguur togloj luivaraa il hiideg boljer
Хариулах66.181.161.81
zailuul muu Ganbymbiin banid ats bolj bndaa
Хариулах66.181.161.63
Сумяа базар новшийн хулгайч даа угаасаа өвөр хангайнх гэдэг гөлөгнүүд тиым дээ
Хариулах103.229.121.195
Сумъяабазар гэж айхтар худалч хулгайч гарч иржээ. Төрийн мөнгийг буцааж олж аваарай Хүрэлбаатараа
Хариулах202.126.88.162
Даатгалд л орсон бол сайн
Хариулах103.26.194.3
Хотгор шанагын хулгайч дут.
Хариулах