Улсын начин Э.Энхбат агсныг өнгөрсөн сарын 31-нд сүүлчийн замд нь үдсэн. Тэгвэл түүний эхнэр Б.Нандинцэцэг ханьдаа зориулж сайн үйл хийн, буян үйлджээ. Тодруулбал амьдралын нөхцөл хүнд байгаа, өрх толгойлсон эцэг, эхтэй 20 гаруй айлд тус бүрд нь сая төгрөгт хоол хүнс, түлээ, нүүрсний тусламж үзүүлжээ.
Т.Пагмадулам буюу Дука “Улсын начин Э.Энхбат агсны гэр бүлийн хүн холбогдож, талийгаачийнхаа араас буян хийж байгаа юм аа. Мөрөөдөл группийн хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж, аавуудад нэг сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав.
Хайртай хань өмөг түшигээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов уу. Монголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг.
Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ. Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирнам.
Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд, Монгол бөхийн ертөнцөд амжилт, ёс жудаг, эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин , Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.52
Удмаарай ийм л агуй сэтгэлтэй хүмүүс юмаа. Буян буцаж ирнээ .Сэтгэлийн хаттай байгаарай бүсгүй минь
Хариулах202.9.40.198
Ийм мундаг сэтгэлтэй хүний үйлс ургиштай явнаа. Буян сайн хийхэд буцаад төрлөө хурдан олдог гэдэг юм билээ.Ум ма ни бад ми хум.
Хариулах103.9.88.86
Мундаг бүсгүй байна. Олон айл энэ хүнд үед их л баярлаж байгаа даа
Хариулах203.91.115.50
мундаг байнаа буян нь бум түмээр үржих болтугай
Хариулах202.126.89.226
Mundag umaa byun bytsaad boroo shig asgarah bolnoo
Хариулах202.21.107.225
Хөөрхийдөө 3 нялх хүүхэдтэй үлдсэн бүсгүй амьтан буян н бум түм болноо
Хариулах202.9.40.239
Буян нь булаг шиг ундарч ирнээ. Овоодоо ухаан гаргаж л байна. Сайн ханийн буянд жарганаа. Үр хүүхдээ зөв өсгөж эрүүл энхийг хүсье.
Хариулах64.119.20.193
Сайн хүн өнгөрсөн ч амьд мэт байхындаа.
Хариулах