ЦЕГ: Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг БАРИВЧИЛЛАА

2022/01/05

Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэрийн манаач нь менежерээ хөнөөгөөд оргон зайлсан хэрэг гарчээ.

Энэ оны нэгдүгээр сарын 04-ны өдрийн 20:58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж махны үйлдвэрийн менежер иргэн Б нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэрэгт Төв аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус компанийн манаач 32 настай иргэн А нь тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эрэн сурвалжилж нэгдүгээр сарын 05-ны өдрийн 07 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас дайчлан баривчилжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна