Асашёорюү Д.Дагвадорж Японы татварын дуулианд нэр холбогдлоо

2022/01/05

Япон улсын долоо хоног тутмын Шукан Буншун сэтгүүлд Нихон их сургуулийн ерөнхийлөгч асан Хидетоши Танакагийн татварын хэрэгтэй холбоотой мэдээ нийтлэгджээ. 

Нихон их сургуулийн захирал асан Хидэдоши Танака болон эхнэр Юуко нар улсад өгөх татвараас татгалзсан хэргээр хуулийн байгууллагад байцаагдаж байна. Токиогийн Прокурорын газрын Мөрдөн байцаах тусгай тасаг 2018-2020 оны хооронд 53 сая иений ($457,000) татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Танакаг баривчилж байжээ.

Мөн тэд сүмо клубийн хандивыг өөртөө болон холбогдох хүмүүстэй нууцаар, хуувилдан авсан хэргийг нь Токиогийн Прокурорын газар мөрдөж байгаа аж.

Мөрдөн байцаагчид хэргийг шалгах явцдаа Монгол улстай холбоотойг нь илрүүлсэн тухай Шукан Буншун мэдээлсэн байна.

Тодруулбал, Танака нь 2008 оноос эхлэн Сүмо бөхийн холбооны даргаар ажиллаж байсан. Нийт 13 жилийн хугацаанд нууцаар хуримтлуулсан мөнгө нь өөр ямар нэгэн гадаад данс руу шилждэг байсан гэх мэдээллийг прокурор зарласан байна. Танака нь Монголтой гүн холбоотой. Түүний тэргүүлсэн “Нихон Дай” сүмо клуб Монголоос бөхчүүдийг хүлээн авдаг аж.

Японы прокурорын үзэж байгаагаар,  Асашёорюү Д.Дагвадорж өдгөө орон нутгийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг удирдаж байгаа. Мөн прокурорын тайланд Д.Дагвадорж Токио хотноо төлөөлөгчийн газраа нээсэн Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Японы “Савада Холдингс” компанийн үүсгэн байгуулагч Хидэо Савада албан тушаалаа хүлээлгэн өгснөөс үл хамааран Хаан банкны хувьцааг Токиогийн хөрөнгө оруулалтын компанид худалдсан талаар мөн онцолжээ. 

Мөрдөгчид Танакагийн Монгол дахь хэлхээ холбоог үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгааг мөн дурджээ.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/01/06

    Өнөөгийн Капиталист Монголын Шүүхчид Уул уурхай болон цөөнх олгирхи эзэдээс авсан авилагалийн мөнгөө ширээн дээр оволж байгаа хувааж цавчидаг биздээ Капиталист Монголын Шүүгчидийг ХОНГИЛИЙХОН гэдэг биз дээ

    Хариулах
  • 192.82.68.12
    2022/01/06

    Хуулийг дээдэлдэг соёлт ертөнц яаж шийдэхийг үзье Монгол биш шал өөр байх. Монголын шүүх засаглал ялзараад өмхийрөөд удаж бна харин яаж өдий болтол тогтоод байдагийг нь мэдэхгүй юм даа хэзээ нэгэн цагт шудрага шүүхтэй Монгол болох байлгүй дээ

    Хариулах
  • 66.181.183.110
    2022/01/06

    Хуультай улс орон сайхан юм дөө шалгах хүнээ хэн бэ гуай ч байсан шалгаад 1 тийш нь болгох байлгүй дээ манайх шиг хэрэгт орсон ч юм шиг ороогүй ч юм шиг болгоод хаячихгүй байлгүй дээ бид хархал үлдлээ дээ

    Хариулах
  • 66.181.160.101
    2022/01/06

    Энэ сагсуу нөхөр хариуцлага аа хүлээ.

    Хариулах
  • 192.82.68.12
    2022/01/06

    Хууль шүүх нь өндөр хөгжисөн улсын хууль шүүхийн шийдвэрийг харьяа ямар Монгол шиг дэлхийн шившэг болсон шүүхтэй биш өөр байх харьяа

    Хариулах
  • 192.82.68.12
    2022/01/06

    Сумьябузар Давгадорж хоёр ч нилээн том асуудалд холбогдох нь дээ . Эднүүс агуй шуналтай хүмүүс юмаа . Хотийг цааш нь ямар хүн удирдаж явах бол Сумьяабазар огцорох нь тодорхой боллоо

    Хариулах
  • 117.136.33.171
    2022/01/05

    Яавал гэж нутагтаа байгаа хунийг ирээд барьж чадахгуй юм чинь нутгаасаа буу яв эх орондоо байгаа хунийг муусайн самурай нар яадийн чадахгуй

    Хариулах
    • 103.111.68.3
      2022/01/06

      Боловсролын доройтолтой амьтад шүү энэ монголчууд

  • 202.9.46.8
    2022/01/05

    Энэ бацаанд их юм бий

    Хариулах
  • 59.153.114.180
    2022/01/05

    баларч дээ!

    Хариулах