С.Амарсайхан: Төрийн хяналт шалгалт нь авлигын хэрэгсэл байх ёсгүй

2022/01/06

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форумын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Зөвшөөрлийн тухай хуулийг танилцууллаа.

Уг форумд ЖДҮҮ эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах ба  Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилго тавьж байна. Үүнд:

  • Стандартыг цөөлөх
  • Төр давхардсан чиг үүргийг болих
  • Батламжийг бүрэн болиулах
  • Хяналтын 1 байгууллагатай болох
  • Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Тус чуулганд Төрийн 10-н байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байна.

Форумыг нээж Шадар сайд С.Амарсайхан:  "Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд зургаан зорилго дэвшүүлсэн. Үүний нэг нь боомтын сэргэлтийн бодлого. Чөлөөт бүсүүдийн хөгжлийн урагшлуулж, боомтуудын тоог нэмнэ.

Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хэрэгцээт хөрш орон руу экспортлох бодлогыг барина.

Төрийн хяналт шалгалт нь авлигын хэрэгсэл байх ёсгүй. Стандартуудыг шинэчилж, цөөлнө. Амьдралд ойрхон зах зээлийн зарчмаар боловсруулна.

Зөвхөн эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт бий. Үүнээс бүрэн хэрэглэдэг нь цөөхөн. Төрийн төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тендерийн хуульд өөрчлөлт орно. Нэг авсан бичиг баримтаа олон дахин шаардахаа болино.

Энэ форумаас гарсан бодитой ажил хэрэг, саналыг төрийн бодлогод тусгахад хамтран ажиллана" 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: " Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг 2019 онд санаачлан өнгөрсөн оны тавдугаар сард ажлын хэсэг байгуулсан. 

Зөвшөөрлийн бүртгэлийн цахим нэгдсэн сан байгуулна. Ингэснээр ямар зөвшөөрөл хүссэн, зөвшөөрлийн үйл явц хаана явж байгаа нь харагддаг болно.

Зөвшөөрөл олгох хугацааг тодорхой зааснаар зөвшөөрөл гарах хугацааг багасгана. Зөвшөөрөл олгох нийт ажиллагаа ажлын 23 хоногийн дотор явагдаж дуусна.

Зөвшөөрлийг хоёр төрлөөр ангилсан. Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Харин энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгож болно" гэв





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.11
    2022/01/06

    Ene odoo bolimoor yuma, zugeer l ter businessee hiigeed yavaasai.

    Хариулах