Р.Эмүжин: Монголын нялх Назарбаевууд уншигтун, нялх Назарбаев нь Л.Оюун-Эрдэнэ

Х.Есү
2022/01/06

Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин: Назарбаевийн ач, зээ, үр хүүхдүүд бие биедээ 14 сая долларын зочид буудал бэлэглэж, 3.5 тэрбум долларын нефтийн бизнес зүгээр л суудал ахисных нь төлөө гардуулж байлаа шүү дээ. Forbes сайтын дэлхийн тэрбумтнуудын эхний аравт түүний охид, хүргэд давхиж орж ирсэн жил ч байлаа. Улсдаа тэргүүн баячуудын эхний таван байрт хэдэн тэрбумын долларын жагсаалтаараа завсаргүй зогсдог.

Казакстанд бизнес эрхлэхийн тулд Назарбаев овогтнуудаас зөвшөөрөл авах ёстой. Үүний тулд заавал хувь хуваалцана. Назарбаевийн ивээлд багтсан хэн бүхэн эрх мэдлийн замаар хязгааргүй баяжиж, өдгөө хувьдаа хэдэн арван онгоц, компанитай болсон байтал тус улсын эмнэлэг, онцгой байдал техник тоног төхөөрөмж муутай. Гудамжны хуучин оймс гутал, номын худалдаа, цаасан хайрцагтай жимс ногооны арилжаа нь 1990-ээд онд гацсан мэт. Гэтэл Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөс буухдаа өөртөө зориулан Анхны удирдагчийн хууль хэмээгчийг батлуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө атгаж, охин Дарига Назарбаевт парламентаа өгч байлаа. Тэрээр Казакстаныг Евроазийг холбосон гол тоглогч болгохоор улсдаа олон арван дэлхийн хэмжээний уулзалт, форум зохиодог боловч интернэт орчин хаалттай, иргэдийн мэдэх эрх хязгаартай энэ улсыг олон улсын сэтгүүлчид шүүмжлээд буцдаг байв.

Назарбаевийг шүүмжилсэн дотоодын сэтгүүлчид чимээгүй алга болдог, харин түүний ивээлд байдаг залуу сэтгүүлчид телевиз сайт худалдан авч өгөөд, зөвхөн төр засгаа магтах ажил хийлгэнэ. Өдгөө 82 настай Назарбаевийг шүтэн биширч, Монголд хуулбарлах оролдлого хийж байсан хүн нь Н.Энхбаяр. Түүний араас дүр эсгэсэн Назарбаев гарч ирсэн нь Элбэгдорж байлаа. Дараагийн монгол Назарбаев болох тэмүүлэл Х.Баттулгад байсан, түүний Аса Астана хотоос Казакстаны хөгжил цэцэглэлтийг, Ерөнхийлөгчийн засаглалын хамт сурталчилж байхад яг хажуугийнх нь гудамжны худалдаачнаас би 2000 төгрөгөөр "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь" номыг худалдан авч, Монголын 1990-ээд оныг санагдуулах энэ улсыг гайхан ширтэж зогслоо. Казакстанаас тэрбумтнууд нь дүрвэж байна л гэнэ, олонх нь Назарбаевийн үр хүүхэд ач зээ нар. 

Тэдний өмнө гишгэх тэрбумтан энэ улсад байхгүй. Харин одоогийн Монголын нялх Назарбаев нь Оюун-Эрдэнэ. Түүний ах Херо Баатар наадамгүй жилийн наадмаас хэдэн тэрбумыг халаасалж, хөшөө босгох аргаар хөрвөдөг доллар зохицуулж, манай улс төр, бизнесийнхэн Оюун-Эрдэнийн 50 хувийг нь эзэмшдэг Херо энтертайнмэнтэд сурталчилгаа, PR-ийн гэрээ хийх нэрээр мөнгөө барин дугаарлаж, ивээлд нь багтаж, инээдээр шагнуулах гээд шалдлаад гүйж яваа. Оюун-Эрдэнийн засаг ердөө Женко, Херо нарын хэдхэн хүний хүрээлэлд эргэлдэж, тэдний уулзах цэг нь Соёлын яам, ашиг сонирхлын холбоос нь төмөр зам. Тэднийг шүүмжилсэн хэн бүхэн гүтгүүлж, хохирч, гэрээ хийж мөнгөжсөн хэвлэлийн нялх Сэнгүмүүд зөвхөн магтан долоох ажил хийдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Оюун-Эрдэнэ хөршийн холбоогоо ч зохицуулж чадахгүй, хилээр ачаа бараа оруулах асуудал гацаатай хэвээр найман сарыг үдлээ. 

Манайхан яахав өдөн хүрэм, өөдрөг мөрөөдлөө Турк, Солонгосоос онгоцоор зөөж, өөр бусад салбарууд сөхөрч эхэлж байна. Барилгын материалын үнэ өсч, үнэ нь өсөөд ч шрүпп, хавтангаас эхлээд олдохоо больж, шуудайгаар тасарч, шидмэсээр удахгүй тасалдах нь тодорхой боллоо. Тэгсэн ширхэг хадаасгүй, шидмэс олс ч үгүй байтлаа шинэ сэргэлтийн бодлого гээд соохолзож явна. Нөхцөл байдлаа зөв үнэлж чадаагүй тохиолдолд засч залруулна гэж хэзээ ч үгүй. Нөгөө Назарбаевийн улсын араас налж унаад л явж байна даа. Тариачин, талхчин гаралтай Назарбаев хамгийн түрүүнд төрсөн нутагтаа хөшөөгөө бариулсан байдаг юм. Төдөлгүй өөрийгөө язгууртан гаралтай хэмээн сурталдаж эхэлсэн. Намтараа шинээр зохиосон. Манай Оюун-Эрдэнийн пэйж хуудсаа ч худалдаж аваад нэрийг нь сольчихсон гэхтэй адил түүх. Эвгүй тохиолдол шүү. Зохиомол юм зохиомол л байдаг. 

Назарбаевийн давхидаг гудамж, ордог дэлгүүр, үйлчлүүлдэг төвүүд үнэхээр хөгжлийн гайхамшиг. Гараад ганц алхахад хуучин гутал зарж суугаа хуучны нийгэм, хоосрон буй казакууд. Казакстаны эмч багш нар манайхантай адил амралтаараа Солонгост хар ажил хийж, ажлаа тараад халтуурт явдаг.

Назарбаевийн хувьд улс нь хөгжиж л байсан байх, харин казакстанчуудын хувьд өдрөөс өдөрт ядуурал нүүрлэж ирсэн. Нөгөө миний үглээд байдаг Ардын нам ба ард түмэн гэсэн асар том ангалын хоёр талд энэ улс гацчихсан байсан даа. Ковидын үеийн эмч сувилагч нар цалин багатай, амралтгүй, дээр нь Оюун-Эрдэнэд жагсаал суултынхаа төлөө шалгуулаад гүйж явахад Оюун-Эрдэнийн ах Херо Баатар өдрийн нэг сая төгрөгийн үнэтэй сэтгүүлчдээр ард түмний тархийг угааж, хэд хэдэн шоу өчнөөн тэрбумаар хийж, мөнгө цохиж суусныг сана. 

Нэмж хэлэхэд ард түмэн, улс орноо гаднын идэш болгох ийм нөхцөл байдал руу түлхэх эрх Монголын нялх Назарбаев болчихоод байгаа Оюун-Эрдэнэд байхгүй шүү. Н.Энхбаярын дарангуйллын он жилүүдэд гуйлгачны зураг сонины тэргүүн нүүрт нийтлээд анхааруулга авч байсны хувьд хэлж байна. Хөгжин цэцэглэж байгаа жүжигт нийгмээрээ, улс орноороо тоглох ёстой юм гэсэн. Энхбаярын 12 жилийн хаанчлалын дараах тэсрэлт нь 2008.07.01 байсан даа. 

Монголчууд бидэнд дотооддоо эв хагарах, иргэний тогтворгүй байдал үүсгэх, иргэн ба цагдаагаа байнгын дайсагнасан байдалд байлгах эрх төрд нь ч, түмэнд нь ч үгүй. Энэ бол тусгаар тогтнолын үнэтэй гажуудал шүү. Тиймээс нялх Назарбаевууд аа, өглөө болгон наад балчир өгзөгөндөө зөгийн бал түрхээд гардаггүй л юм бол долоолтоос зайлсхийж сур. Ерөнхий сайд ч гэсэн дүлж ярвайж байгаад бусдын адил унгаж, хүндэрдгийг санаж, өгзөгийг нь арчиж өгөхөө бялдуучид нь ч бас боль. Ядаж чадалтай хүнийг тойрон хүрээлээд, чадалгүйг нь зайлуулж чаддаг үнэн бай даа.



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.227
    2022/01/08

    ЭМҮҮЖИН РҮҮ СҮРЭГЛЭН ДАЙРАХАА АЗНААРАЙ ЭРВААЧУУДАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ ИЛ ҮГ

    Хариулах
  • 103.212.116.162
    2022/01/07

    үнэн зүйл байнаа хөгшин өвгөн сүүлдээ зөнөөд байсан нь гай болж дээ хэт нэг талыг баривал манайх ч ийм болно доо тиймээс ямар нэг тал руу туйлширч болохгүй дээ

    Хариулах
    • 150.129.142.154
      2022/01/07

      Тийм шүү.

  • 66.181.187.103
    2022/01/07

    ЭМҮЖИНД БҮДҮҮН САЛААВЧ

    Хариулах
    • 202.179.25.122
      2022/01/09

      Oortoo l og do. Tegeed sain bodooroi

  • 203.91.115.54
    2022/01/07

    Ajlaa avaad Jil ch boloogui ale hurehgui mogoin zulzgiig agaariin luu(Nazarbaevtai shuu) -tai zuirlehiin tsaad sonirhol yuu yum boloo

    Хариулах
  • 192.82.71.70
    2022/01/07

    Энэ Эмүжин хүүхэн нэг бол Оюун-Эрдэнэ, херо Баатар 2-ын нэгэнд дурлачихаад цаадуул нь тоогоогүй, нэг бол их шан хүссэн саналыг нь цаадуул нь авч хэлэлцээгүй байх. Бичсэн юмных нь цаад утга үргэлж өс хонзон үнэртүүлж байх юм.

    Хариулах
    • 66.181.189.40
      2022/01/07

      Найз хүүхнээ сайд дарга болгох, ахыгаа тэрбумтан болгох зориг зүрх чам шиг юмнуудыг хараад төрдөг байхдаа

  • 88.116.92.142
    2022/01/06

    Хасагын улс бол хуурамч улс 30 настай бид бол өөр 2000 настай

    Хариулах
  • 139.5.216.153
    2022/01/06

    Оюун эрдэнэ Назарбаев болж чадвал мундаг л бна шт.. Энэ авгай сонгуулиар магтаад сэтгүүлд нь гол ярилцлагыг нь хийгээд долоогоод л явж бсан саяхан даа.. төлбөр нь багадсан бх даа.

    Хариулах
  • 66.181.183.172
    2022/01/06

    Эмүжин зөв л бичсэн байна.

    Хариулах
  • 121.34.34.127
    2022/01/06

    Унэн л бичиж троллууд нь сурхий боргож байх шив шуналтай бирдуудээ юманд хязгаар гэж бий шуу ардчилсан нэртэй комунистууд что ялгаагуй гударсан даа ард тэгээд та нарт дургуй байгаа удахгуй Ман ч адилхан дараагийн сонгуульд хувь хунийг нь харж сонгоцгоое

    Хариулах
  • 202.126.88.210
    2022/01/06

    Энэ авгай Оюун-Эрдэнэ гэдэг нэр харангуут цөс нь хөөрч солиорол нь оволздог өвчтэй юм байхаа. Е/С бол чиний бичээд байгаа шиг тулга тойрсон юм биш чи ч түүнийг ойлгохгүй биз дээ.Яагаад гэвэл олон жил хань ижилгүй явж асуудлыг ганцаараа шийдээд дураараа загнасан авгайчуул юу ч ойлгохоо больчихсон байдаг юм. Ижилдээ өтөлсөн хөгшин гүү гэртээ өтөлсөн хөгшин хүүхээн гэж...

    Хариулах
    • 202.179.25.122
      2022/01/09

      Zovoosoo zov bichlee erguu mal mini hunii muu hun dairch hulgiin muu chuluu dairdag gedeg shu.

    • 66.181.189.40
      2022/01/07

      Чам шиг долоогч нарыг харахаар найз хүүхнээ сайд дарга болгох, ахыгаа тэрбумтан болгох зориг зүрх ордог байхдаа

  • 66.181.161.44
    2022/01/06

    Удахгүй бөөн юм болно . Цөстэй аавын хүү шатаагаал хаяна

    Хариулах
  • 103.111.68.3
    2022/01/06

    Чадалтай бол болор цомд ороод үзмээр юм даанч ухаан нь хүрэхгүй байхаа хэрүүлдээ л сайн хүүхэн байна.

    Хариулах
  • 103.111.68.3
    2022/01/06

    ЭМҮЖИН ГЭЖ ЭНЭ АН ЫН СУРТАЛ НЭВТҮҮЛЭГЧ ДАНДАА МАН ЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДЫГ МУУЛАХ ЮМ ӨДРӨӨС ӨДӨРТ ЭГЭЛ ЖИРИЙН ХҮМҮҮСТ НЭР ХҮНДЭЭ АЛДАЖ ӨӨРИЙГ ТОЙРОН ХООСОН МАГТАГЧДЫНХАА ҮГЭНД МАНСУУРЧ ЯВААГАА МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА

    Хариулах
    • 27.123.213.78
      2022/01/06

      АН-д хамааралгүй байхаа харин захиалгат сэтгүүл зүй гэгч нь л явж байх шигээ

  • 150.129.142.154
    2022/01/06

    Нэгийг бодож хоёрыг тунгаах чадвартай хүмүүст бол тийм шүү гэмээр нийтлэл бичжээ. Гэвч сүрэглээд л дайрна биз энэ бүсгүй рүү

    Хариулах