Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт өнгөрсөн шөнө гал гарсан талаар бид мэдээлсэн.
Нийслэлийн онцгой байдлын газраас "Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажилласан. Түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савлагааны цех тус тус өртсөн байна.
Гал түймрийг унтраахад 5 ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж, түймрийн аюулаас үйлдвэрийн 2 дугаар цех, бутлуурын цех зэргийг хамгаалсан.
Гал түймэрт тус үйлдвэрийн 31 настай эрэгтэй ажилтны нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгджээ. Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Биеийн байдал нь хэвийн байна.
Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээч ийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магадлалтай байна" гэж мэдээллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна