Коронавирусний шинэ омог болох “Омикрон”-ы халдвар өнөөдрийн байдлаар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй байгаа бөгөөд дээрх вирусыг шинжлэн тогтоох ажил судалгааны шатанд явж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн.
2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байгаа тухай цахим орчинд мэдээлэл тарсан.
Үүний талаар эрүүл мэндийн яамнаас тодруулахад: "Манай улсад Омикрон хувилбар илрээгүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэсэн хариуг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна