УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл" /ИОН/ нам байгуулснаа бүртгүүлэхээр өнгөрсөн онд Дээд шүүхэд хандсан.
Дээд шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд "...ИОН намын дүрэм нь хуульд харшилсан" гэж үзээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.
Харин энэ шийдвэрийн дараа ИОНН-ыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл нийгмийн сүлжээгээр Дээд шүүх, түүний шүүгчдийн талаар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр "...Дээд шүүх гэмт хэргийн бирж болсон байна", "...Дээд шүүх улс төрийн акц хийж байна", "...Дээд шүүх үйл ажиллагаагаа нууцалж, хаалттай байлгаж байгаад наймаа хийдэг газар болсон уу", "...Дээд шүүхийн 23 шүүгчийн хөрөнгө дунджаар 500 сая төгрөг байна", "Дээд шүүхийн 15 шүүгч гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан", "...Дээд шүүхийн шүүгчид аж ахуйн нэгж компаниуд, тэр байтугай ББСБ эзэмшдэг" гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Ц.Оюунгэрэл "...Дээд шүүх өөрсдөө дэгээ тогтоодог, парламентлаг олонхын саналаар хэлэлцдэг болжээ. Шүүн таслахаас бусад үйл ажиллагаа, шүүгч ямар асуудал хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлийг мэдэх эрх яагаад байхгүй гэдэг асуудал гарна. Тиймээс шүүхийн шийдвэрүүдээс түүж энэ байгууллагад ажилладаг 23 шүүгчийн мэдээллийг анх удаа ил болгосон. Харин тэдний 15 нь онц ноцтой хэрэгт холбогдсон. Олон нийтийн мэдээллээс судлаад үзэхэд 15 шүүгч онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байжээ.
Үүнээс долоон шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн бол найман шүүгч нь мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон байна. Үүнээс гадна захиалгаар хэрэг шүүсэн, ЖДҮ-ийн хэрэгт оролцсон, газрын наймаанд холбогдсон хүмүүс ч байсан.
Гэсэн ч том хэрэгт орооцолдсон хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Иймээс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй бол шүүгч байж болно гэдэг хуулийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл иргэдийн итгэл хүлээх байгууллагын маань шүүгчдийн 62.5 хувь нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Харин яагаад энэ хүмүүсийг томилоод ажиллуулаад байна вэ" гэж ярьсан юм.
Тэгвэл Ц.Оюунгэрэлийн энэ мэдээллийн дагуу АТГ-аас шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.152
Ugiin ATG ni Awilgagchidii gol uul uurhai hudal bish gej ard tumen hardaj bga shuu
Хариулах66.181.161.122
Элбэгдоржтой таарсан эргүү авгай одоо нэгнээ барьж идэцгээ. Энэ хар авгайг төрөөс холхон байлгах хэрэгтэй шүү.
Хариулах202.9.47.41
Оюунгэрэлийн ярьсан үнэн бол, элбэгдорж гэмт хэрэгтнүүдийг шүүгчээр томилж, нээнтэглэн хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм биш үү. бүгдийг нь зайлуулах ёстой юм бна. бузартсан шүүгч нарыг!!!
Хариулах150.129.140.79
чи хэн ч биш.энэ бүсгүй нийгмийн нөлөө бүхий хадагтай.
103.57.95.204
Оюунгэрэл зөв ярьлаа. Шүүхийг сайн цэвэрлэ .их бохирдсон БАЙХАА.ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙН ХҮНЭЭР ДҮҮРГЭСЭН ОЛНЫ АМ ОРТОЙ..
Хариулах64.119.16.227
ЭНЭ АВГАЙГААС ХОЛ БАЙСАН ДЭЭР ЮМ БИШ ҮҮ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ХЭНИЙГ Ч АРААС НЬ ХУТГА ШААХ АВГАЙ БОЛОЛТОЙ ТЭГВЭЛ ХҮҮ ИДЭР-ОД НЬ АДИЛХАН ХҮН ЧАНАРГҮЙ ХҮН БАЙХ НЬ ТОДОРХОЙ . БОЛОЛТОЙ БУРХАН МИНЬ
Хариулах66.181.161.87
ooy ooy
66.181.161.7
Одоо Элбэгдорж , Баабар , Эрдэнэ ,Энхбат , Доржханд нарыг мэдээлчихвэл болно доо
Хариулах64.119.25.23
оюунгэрэл ээ үнэхээр бодитой мэдээлэл байгаа бол одоо нууж хаалгүй мэдүүлэх цаг, чиний мэдээлсэний дагуу үнэхээр тэр 15 шүүгч буруутай байгаад ядаж дийлэнх нь шүүгчээсээ татагдвал чиний намд олон хүн орно оо\ъ одоо айлтгүй, мөн тэр Элбэгдоржийн Но-оос хэлээрэй, тэр их баяжсан гээд байх юм
Хариулах202.9.46.150
Шүүгч нар шударга ёсны хэмжүүр байх ёстой сайн шалгаад үнэхээр но-той бол шууд чөлөөлж хариуцлага хүлээлгэ
Хариулах124.158.67.190
Манай Хөвсгөлийн Оюунгэрэл зоригтой, боловсролтой бүсгүй .
Хариулах