Ч.Өнөрбаяр: Бид оймс гутлын хэрүүл хийхээс илүүтэйгээр тулгамдаж байгаа асуудал дээр бодлого шийдвэр гаргаж ажиллана

Х.Есү
2022/01/10

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: 

"Миний авч байгаа мэдээллээр 1 сарын 14-нд Үндсэн хуулийн цэц хуралдах гэж  байгаа юм шиг байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийг зөрчсөн гэж дэлхийн түүхэнд байхгүй шившиг болохоор шийдвэр гаргаж мэдэх юм байна л даа. Яагаад гэхээр үндсэн хуулийг чинь үндсэн хуульд заасны дагуу хийлээ гээд цэц нь өөрөө тухайн үед саналаа өгөөд бүх зүйл нь хуулийн дагуу явлаа гэсэн. Хоёрхон жил болонгуутаа Үндсэн хуулиа тонгочуулаад, өөрчлөөд байдаг байх юм бол энэ Монгол улс чинь яаж цаашдаа тогтвортой байх юм бэ. 

Өнөөдөр ардчилсан үндсэн хуульт байгууллыг манаж хамгаалах нь УИХ-ын үүрэг. Эрх барьж байгаа 65 хүний үүрэг хариуцлага мөн. Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөж байгаа Ерөнхийлөгчийн үүрэг мөн. Ерөнхий сайд нь өөрөө улс төрийн зорилгоор ийм зүйл хийлгээд байж болохгүй.

Бид нарт оймс гутлын хэрүүл хийхээс илүүтэйгээр улс орны тулгамдсан асуудал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал маш олон асуудлууд хүндрэх гэж байгаа энэ олон асуудлууд дээр тодорхой бодлого гаргаад явдаг. Эрх баригчдын чихэнд нь хонх уядаг, хариуцлагажуулдаг. Эрх баригч нарын авлигал албан тушаал гээд яваад байгаа зүйлүүдийг бид зогсоох ёстой юм.

Өнөөдрийн энэ эрх барьж байгаа хүмүүс хуулийг хөшиглөөд байх юм бол Монголын төр хаашаа явах юм. Дарга нар нь хуулийнхаа дээр алхаад байх юм бол Монгол улс цаашаа хаашаа явах юм. Ийм л зарчимгүй байдал руу орж байгаа шүү дээ энэ улс" хэмээн байр сууриа илэрхийллээ. 








Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.67.89
    2022/01/12

    энэ АН-ы хэнд ч хэрэггүй хогнууд дуугаа татаасай. өөрсдөө юу ч чадаагүй. өрөөлийг ажил хийлгэхгүй.

    Хариулах
  • 66.181.161.12
    2022/01/11

    Пий паа ! Болиорой , дуугүй байгаарай ! Зарчим, улс,хөгжил ч гэх шиг . Ямар тэнэг , гарын үзүүр байлаа чи ! ичдэггүй юм бэ

    Хариулах