Нийслэл хот агаарын бохирдлоороо дэлхийд III байрт жагсаж байна

Х.Есү
2022/01/10

Улаанбаатар хот агаарын бохирдлын үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байрт жагсаж байна. 

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байгаа хэдий ч Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай хэмжээнд байсаар байна. 


Агаарын бохирдлын талаар холбогдох албаны хүмүүс ийнхүү мэдээлэл хийгээд байгаа юм. 

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул: 

 "Агаар, орчны бохирдол буурахгүй байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас бас үүдэлтэй байна. 

Ердийн зууханд сайжруулсан шахмал түлш яаж шатаж байна вэ гэдэг дээр дүгнэлт гаргуулахаар ажиллаад эхэлсэн явж байгаа. Ердийн болон стандартын зууханд шахмал түлшийг түлэхэд ямар ялгаа гарч байгааг удахгүй танилцуулна. 

Мөн ОББҮХ дотоод орчны агаарын чанарт хяналт тавьж байгаа. Зуух, ханан пийшиндээ зай завсар гарсан эсэхийг хянаж байгаарай. Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлээч ээ" гэж мэдээлсэн. 

Нийслэлийн утааг бууруулахад дөрвөн жилд 456 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч утаа байсаар, иргэд аюултай нөхцөлд амьдарсаар. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.145
    2022/01/10

    За оюун- эрдэнэ хүү минь огцоруул яасийн. Урдны ЕСынхаа ажлыг баллаад хаялаа. Чамд удирдах чадвар, арга хэмжээ авах ухаан дутуу бна

    Хариулах