Т.Баярхүү: Засгийн газар, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй

Х.Есү
2022/01/10

УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

"Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод Омикрон хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй.  Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье.

Омикрон хувилбарын тархалт маш өндөр учраас байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч аль болох зайнаас, ээлжилж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Тйимээс Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэгдэхгүй, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг УОК болон Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна