Омикрон хувилбар одоогоор 128 улсад бүртгэгдээд байна

2022/01/11

ДЭМБ-аас 2021 оны арваннэгдүгээр  сарын 26-нд коронавирусын шинэ хувилбар Омикроны талаар зарласан. 

Анх Өмнөд Африкийн Ботсванад илэрсэн тус хувилбар одоо 128 улсад илрээд байна. 


Харин манай улсын хувьд дотоодод Омикрон бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн. Ингэснээр Коронавирусын дөрөв дэх давлагаа эхэлж байна гэж үзэж байгаа бөгөөд оргил үе нь 1-р сарын сүүлч, 2-р сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргаад байгаа. 

Омикрон  хувилбарыг эрдэмтэд судалсаар байгаа ба бидний мэдэж буй халдварлах чадвар өндөртэй ч бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатай гэдгээс шинж тэмдэг байхгүй байна. 

ДЕЛЬТАКРОН
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Киприйн их сургуулийн биологийн шинжлэх ухааны профессор Кострикис Дельта болон Омикрон хувилбарын хосолсон омгийг илрүүлж, Дельтакрон гэж нэрлэсэн талаар бид мэдээлсэн. 

Тус багийнхан Дельтакрон хувилбарын 25 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд дахиад өөр тохиолдол байгаа эсэх, мөн ямар нөлөөтэйг хэлэхэд эрт байна гэв.

Коронавирусын эсрэг вакцин

Дэлхий дахинд хийж байгаа вакцинууд Омикрон хувилбар болон бусад хувилбараас бүрэн хамгаалахгүй ч халдвар авах эрсдлийг бууруулж, мөн вирусээр өвчилсөн тохиолдолд хөнгөн тусч байгааг эрдэмтэд нотолсон. Тиймээс эмч мэргэжилтнүүд аль ч вакцин төгс биш ч вурусээс хамгаалах хамгийн чухал зүйл нь вакцинд хамрагдах, нэмэлт тунд хамрагдах гэдгийг дахин, дахин хэлсээр байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна