Цар тахлын үед гол хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх үеэс нэмэгдсэн байна

2022/01/11

Коронавирусийн цар тахлын үед  хил гаалийн  нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын импортын бүтэц томоохон өөрчлөлтөд орсон хэдий ч   гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өссөн байна. Тухайлбал

2019 оны эцсээр Монгол Улс 160 сая ширхэг өндөг импортолж байсан бол энэ тоо 2021 онд 196 сая ширхэг болж өссөнийг Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны статистикаас харж болно. 

 Тахиа, гахайн мах, өөхний импортын хэмжээ цар тахлын өмнөх үеэс 70% өссөн байна. 2019 онд 16.7 мянган тонн тахиа, гахайн мах, өөх авч байсан нь 2021 онд 28.5 тонны импортолжээ. Жимс,самрын импорт мөн 2019 онтой харьцуулахад 27% өссөн бол 2020 оныхоос 81% өсжээ.

Харин цагаан будааны импорт 2021 онд өнгөрсөн оныхоос 12% буурсан үзүүлэлттэй байна. 


Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт - 2019, 2020, 2021 оны эцсийн байдлаар




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна