"Алтан бөмбөрцөг" наадмын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин О Ён СҮ


Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын хамгийн ахмад жүжигчин  О Ён Сү өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-нд  Алтан Бөмбөрцөг телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг наадмаас Өө Ил-Нам дүрээрээ  шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ.

Тэрбээр уг наадмаас шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байгаа бөгөөд өдгөө 77 настай. Түүнтэй Билли Крудап (The Mornind Show), Керан Калкин (Succession), Марк Дюпласс (The Morning Show), Брэт Голдштэйн (Ted Lasso) нар шилдэг туслах дүрийн шагналын төлөө өрсөлджээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн “Squid Game” цуврал Нэтфликс платформын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.

Одоо уг цувралын найруулагч Хван Дон Хюк хоёрдугаар бүлгийг бүтээх талаар Нэтфликс компанитай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна