"Малчид бид авилгыг чинь өгье, нутгийг минь үлдээгээч"

Х.Есү
2022/01/11

Баянхонгор аймгийн Шинэжинс, Баян-Өндөр суманд алт олборлох ажиллагааг эсэргүүцэн нутгийн иргэд мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс ресурс" компани нь Баянхонгор аймгийн Шинэжинс, Баян-Өндөр гэсэн сумуудыг дамнасан хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өдгөө цианит натри ашиглан алт ухахаар бэлтгэж байгаа байна. 

Иргэдийн зүгээс "Хөндийн алт"-ны ордыг ашиглах нь малчдад төдийгүй говь нутаг цөлжих аюултай. Ийм учраас Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэд Эрдэнэ-Монгол компанийн хүч түрэмгийлсэн ажиллагааг эрх эсэргүүцэн зэвсэг барин тэмцэхээ илэрхийллээ. 

Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар: "Лицензээ авахын тулд Монголын нэр бүхий улс төрчдөд хэдэн төгрөгний авилгал өгснийг бид мэдэхгүй байна. Эзэмшиж байгаа 6 лицензнийх нь 2 нь А болчихсон. 4 нь хайгуулынхаа шатанд явж байгаа. Нутгийн иргэд бол төр засгаасаа юу ч гуйгаагүй ээ. Бид нар ажлын байр, мөнгө, халамж гуйгаагүй. Үнэхээр Монголын төр, шийдвэр гаргаж байгаа, лиценз өгч байгаа, нутгаа ухах шаардлагатай, гадныхныг баяжуулах шаардлагатай байгаа бол, авилгал авах хэрэгтэй байгаа бол нутгийн иргэд төр засагтаа бурхан шүтээнээ өгье өө. Ээмэг бөгж, мөнгөн аяга бусад үнэт эдлэлээ өгье өө. Бидний Баянхонгор нутгийг минь битгий ухаачээ" гэв. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.16
    2022/01/12

    Угийн цөлжөөд эхэлсэн газар алтны олборлолт хийнэ гэдэг ямар их хор уршигтай нь ойлгомжтой хэдэн алтны төлөө усгүй халуун цөлжсөн газар хүн байтугай амьтан ч амьдарч чадахгүй шүү дээ

    Хариулах
  • 192.82.68.12
    2022/01/11

    Паа энэ Багабандийн охин чинь ямар заваан царайтай авгай вэ яг гахай

    Хариулах
  • 202.131.227.162
    2022/01/11

    Nutgii irged malchid gesen heden garuud neerei mungu neheed uguhui bolhoor ni iim yum hiij yavaa yum

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/01/11

      Ooroo medrel muutai uu tee