Казахстан улсын Алматыд хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д энэ сарын 4-нд сураггүй алга болжээ.
Гадаад харилцааны яам: "Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй талаар Казахстаны Нурсултан дахь ЭСЯ болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавьсан.
Одоогоор эрлийн ажлын үр дүн гараагүй. Тус иргэн Алматы хотод болж байгаа жагсаалд оролцсон эсэхийг гэр бүлийнхэн нь ч мэдэхгүй байна. Холбогдох газруудаас алга болсон гэх иргэний мэдээллийг шүүлгэж байна" гэх мэдээллийг өглөө.
Одоогийн байдлаар Казакстан улсад ажиллаж, амьдарч буй 4000 гаруй Монгол улсын иргэнээс жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх ямар нэгэн мэдээлэл Консулын газарт ирээгүй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна