Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая төгрөг

Х.Есү
2022/01/11

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан Омикрон хувилбарыг илрүүлэх шинжилгээний өртгийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Манай улсад тархаад байгаа коронавирусийн хувилбаруудыг бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр аль хувилбар болохыг тогтоодог. Нэгдүгээр сарын 06-нд бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хийж омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Энэхүү хувилбар тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нь нэг сая гаруй төгрөг болж байгаа. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудыг түүвэрлэж, цөөн тоогоор шинжилгээг хийж байна" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.