Их Британи: 180 сая жилийн өмнө амьдарч байсан “тэнгисийн луу”-ны араг яс олджээ

Х.Есү
2022/01/11

Их Британийн палеонтологичид эрт галавын “тэнгисийн луу” хэмээх амьтны бүрэн араг ясыг илрүүлжээ. 

Шинжлэх ухаанд "ichthyosaur" гэж нэрлэдэг энэ амьтны араг яс 9.8 метр урттай байсан нь Британийн палеонтологийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн том, хамгийн бүрэн бүтэн олдвор болж байгаа юм байна. 

Шинээр илэрсэн “Тэнгисийн луу”-ны зөвхөн гавлын яс нь 180 орчим сантиметр урт, нэг тонн орчим жинтэй аж. 

Дельфин шиг хэлбэртэй, махан идэштэн, хэвлээр явагч “тэнгисийн луу” үлэг гүрвэлүүд үүсэхээс өмнө хуурай газрын үл мэдэгдэх амьтнаас үүссэн гэж эрдэмтэд үздэг байна. 

“Тэнгисийн луу”-ны араг ясыг 2021 оны хоёрдугаар сард Рутланд Уотер усан сангийн ёроолоос газар шорооны ажлын үеэр санамсаргүй тохиолдлоор илрүүлж байжээ. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна