Дотоодод Омикрон хувилбар илэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал,
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хугацаанд хязгаарлах.- Худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд.
- Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоног хугацаанд хязгаарлах.
- Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх.
- Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах.
- Голомт бүхий сумдуудад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах.
- Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх 1 сарын аян зохион байгуулах гэсэн шийдвэрүүдийг
- Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах.
- Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоног хугацаанд түр зогсоох шийдвэрүүдийг гаргажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна