Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ.
Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой юм.
2006 онд үйлдвэрлэгдсэн, хуурамч бус 20,000-тын дэвсгэрт эзэмшиж буй бол банканд хандан солиулахыг санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна