Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ӨВДӨЖ ҮХЭХ ҮҮ, ӨЛСӨЖ ҮХЭХ ҮҮ гэдэг сонголттой тулаад байна гэв

2022/01/12

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн төлөөлөл /2022.01.12/ өнөөдөр тэдэнд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлагыг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг төлөөлж буй "Эрхэм нандин сувд" ТББ өмнө нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хандсан боловч тодорхой үр дүн гараагүй учраас ийнхүү төрийн гурван өндөрлөгт хандаж байгаагаа хэллээ.

Тэдний зүгээс "Бид нар хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, тархины саа, саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүд байгаа. Өнөөдөр манай хүүхдүүдийн Монгол Улсад байгаа амьд явах, эсэн мэнд аюулгүй орчинд амьдрах, эрүүл аюулгүй орчинд хангагдах эрхүүд хязгаарлагдаж байна гэж бид үзэж байна. 

Өнөөдрийн авч байгаа 188.000 төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй, байнгын уналт таталттай, гуурсаар хооллодог ийм хүүхдүүд амьдрах уу гэдгийг асуумаар байна. 

Өнөөдөр Засгийн газар хуралдахдаа энэ асуудлыг авч хэлэлцэх байх гэж найдаж байна. Засгийн газар нааштай шийдэл өгөхгүй бол бид дараагийн алхамуудыг хийнэ. Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ аваад гудамжинд гарна. Монгол Улс хүүхдийн эрх зөрчиж байгаа асуудлыг Олон улсын байгууллагад мэдээлнэ. 188.000 төгрөг эм тариандаа ч хүрэхгүй байна. Хэрвээ бидний хүний тооноос хасаж байгаа бол, түүнийгээ хэлмээр байна. Уг шаардлагын дагуу асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэр буюу өлсгөлөн зарлана" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.5
    2022/01/12

    Арай ч дээ яаж тэр мөнгөөр амьдар эм тариагаа ав гэж байгаан бол энэ төр засагт хэлэх муу үг олдохгүй байна новш

    Хариулах