Сүүлийн долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдварын шинэ тохиолдол дэлхий дахинд 55 орчим хувиар өсчээ.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 15 сая орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн тохиолдлоос огцом өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Харин нас баралтын тоо сүүлийн долоо хоногт 43,000 гаруй байсан нь өмнөх долоо хоногоосоо төдийлөн өөрчлөгдөөгүй ба тогтторвжсон гэж үзжээ.
Халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбар нийт халдварын тохиолдлуудын дийлэнх хэсэг болж байгааг ДЭМБ мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна