Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн өдөр тохиож байна

Х.Есү
2022/01/13

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 Хууль тогтоох дээд байгууллага үндсэн хуулийг АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн баталжээ. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. 

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан.

1924 оны Үндсэн хуулиар “хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан”, 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулна”, 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг зорилго болгон тус тус дэвшүүлжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.87
    2022/01/13

    Zbgj dggvysh y, kylkk; dgaugg /b6 Dga;gu l ytu Oy;vty heel, ehggymga /b i ;tt6

    Хариулах