Тээвэрчдийн гэр бүл: Бид ганц хэвийн боовоор идээ засаад Сангийн яамны гадна суулт зарлана

Х.Есү
2022/01/13

Шивээхүрэн, Гашуунсухайт боомтод тээвэр хийдэг жолооч иргэдийн гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. 

Тээвэрчдийн гэр бүлийн төлөөлөл:  "Шивээхүрэн, Гашуунсухайт боомтод тээвэр хийхээр очсон жолооч нар доод тал нь нэг сар дээд тал нь зургаан сар хүртэл хугацаагаар тэндээ гацаад байна.

эг бөмбөлөгт 15  орчим жолооч багтах бөгөөд нийт 150 орчим бөмбөлөг байгаа. Цагаан хад боомтод тог цахилгаан байхгүй. Жолооч нар очоод тусгаарлалт нэртэй гэрт амьдардаг. Одоогоор Цагаан хаданд 5,200 орчим жолооч байгаа. 

Яг үнэндээ энэ гацалтыг төрийн албан хаагчид хийгээд байгаа. 
Тэдний ойр тойрны компаниуд, өөрсдийнх нь хамаарал бүхий машинууд байдаг учраас бусад бөмбөлгөө зориудаар хагалаад өөрсдийн хэдэн машинаа дахин дахин хилээр гаргаад байдаг. Дарга нарын ашиг сонирхлын зөрчил явагдаад байна. 

Боомтын зөвлөлд хандан бөмбөлөгт орж чадаагүй жолооч нарын судалгааг гаргаж, Цагаан сараас өмнө хилээр гарган цалин орлоготой болох боломжоор хангахыг шаардаж байна.

Маргааш гэхэд хариу өгөхгүй бол тээвэрчдийн гэр бүлийнхэн ганц хэвийн боов аваад, идээ засаад Сангийн яамны гадна суулт зарлана" гэдгээ хэллээ. 






Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.79
    2022/01/13

    boomt bolgon l budliantai buruugaa dandaa busdruu tulheed amarzaya boljee

    Хариулах
  • 202.126.89.187
    2022/01/13

    Суу суу шуналын дэвүүд битгий давар.Тэгвэл цалин их авч байна манай нөхөр гэж суух яасын бузар шуналын дэвүүд зайлаа зайл

    Хариулах
  • 103.212.116.162
    2022/01/13

    суугаач дээ одоо хэн айх юм вээ даархахгүй бол сууж л байг

    Хариулах