н.Алтанцэцэг шүүгчийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-д шалгуулна

Х.Есү
2022/01/13

Шүүгч нар хууль бус үйлдэл гаргасан гэх асуудлаар иргэн Б.Хандсүрэн мэдээлэл хийлээ. 

Б.Хандсүрэн: "Бүлэглэлийн эсрэг миний бие монголын ард түмний баялаг 30 жилийн өмнө юу болсон бэ гээд шүгэл үлээж явсан. Би нэг хүүтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд хүүг маань хууль бусаар баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн. Байцаагч нарыг нь АТГ-т өгч шалгуулсан. Прокуророос одоогоор ямар нэгэн бичиг ирээгүй байгаа"  гэдгийг хэлэв.

Монголын хуульчдын холбооныг гишүүн өмгөөлөгч С.Болорчулуун: 

"Хэрэг дээр нь ажиллахад шүүх болон хууль хяналтын байгууллагуудаас процедурын алдаанууд гарсан байна. 

Хүүг нь шүүх гэм буруугийн шүүх хурал дээр гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй орсон. Тухайн хэргийг шүүж байсан шүүгч нар хурлын завсраар гарч орох, шөнийн цагаар шүүх хурлыг явуулах, манай үйлчлүүлэгчийн буюу шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй байх гэх мэтээр эрхийг нь ноцтой зөрчсөн. 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс шийдвэр болон хурлын тэмдэглэлүүд нь зохих хугацаандаа гараагүй. Учрыг лавлахад н.Алтанцэцэг шүүгч ар гэрийн гачигдал гарснаа хэлсэн гэх мэт үндэслэлээр н.Алтанцэцэг шүүгчийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан, хуульчийн ажиллагааг хууль бусаар хийсэн, өмгөөлөгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэх асуудлаар АТГ-т шалгуулна. Мөн шүүхийн ёс зүйн хороонд гомдлоо өгнө. Олон нийтэд мэдээлэхгүй болохоор дээд шатныхан нь хаагаад байна” гэв.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.131.238
    2022/01/14

    Хүүхдээ бас хэрүүлч болгоо юу. Юм л бол шүүгчийн буруу гэж юу байхав. Энэ хүүхнийг харин өөрийг нь АТГазар давхар шалга.

    Хариулах
  • 202.21.109.111
    2022/01/14

    Хаана хэрүүл уруул зодоон нүдээн болно энэ авгай сүргийн манлай болчихсон тууж явах юм билээ

    Хариулах
  • 66.181.177.156
    2022/01/13

    Yamar heregt oroozoldson talaar bichij bai ene setguulchid site uud. Tegehgui shuugch ingesen tegsen l gehiin.

    Хариулах
  • 66.181.187.133
    2022/01/13

    Энэ нэг дол.р авгай яг юу хийдэг хүн юм бээ. Энэ тэнд хэрүүл хийгээл явж байхийн

    Хариулах
  • 103.57.95.247
    2022/01/13

    Мэрэгжилийн тэмцэгч авгай байна , тэмцэгчийн хүүхэд учираас гэмт хэргээс чөлөөл гээд байгаа юмаадаа

    Хариулах
  • 103.229.121.202
    2022/01/13

    ЭНЭ ШҮҮХЭЭ цэвэрлэх болоогүй юм уу? ЗАРИМ хэргийг бараг арван жил сунжруулан шүүнэ гэж юу байхав дээ. АВЛИГАД ИДЭГДСЭН ШҮҮГЧ НАРАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
    • 203.91.115.54
      2022/01/15

      Hahahahaaha hun l bolson hoino hend ch ar geriin gachigdal garch bolno chamd ch gesn ter uyd chi zuer ajlaa hiigeed yavahgui l baihdaa