Өрхийн эмнэлгүүд 22 цаг хүртэл ажиллана

Х.Есү
2022/01/14

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 22 цаг хүртэл, бямба, ням гарагт жижүүр эмч, сувилагчийг 10-15 цагийн хооронд ажиллуулах тухай тушаал гаргажээ. 

Уртасгасан цагаар ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг биеэр амраах болон ковидын хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд төсөвтөө багтаан шийдвэрлэхийг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна