Улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Гэсэн ч шүлхий өвчин дэгдсэн аймаг, орон нутгаас Улаанбаатар руу малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх эрсдэлтэй. Иймд хорио цээрийн дэглэм тогтоосон аймаг, сумдаас тээвэрлэлт хийхийг хориглосныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзориг: “Шүлхий өвчний шинж тэмдэг гарсан бол тухайн аймаг, суманд 28 хоног хорио цээрийн дэглэм тогтооно. Энэ хугацаанд мал амьтнаас шүлхий өвчний шинж тэмдэг илрэхгүй бол 15 хоногийн хязгаарлалтын дэглэмд оруулна. Нийт 42 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцалдаг. Өнөөдрийн байдлаар 154 голомтын хорио цээрийг бүрэн цуцалсан. Мөн 53 голомт хязгаарлалтын дэглэмд шилжээд байна. Ер нь хорио цээр хэрэгжсэн аймаг, сумаас аливаа хөдөлгөөн хийхийг хориглосон. Мал эмнэлгийн гэрчилгээний үндсэн дээр нэвтрүүлнэ." гэж мэдээллээ



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.57
    18 цагийн өмнө

    za odoo tegeed shulhiitei uuts taviad shineleed uguh uu? yahav?

    Хариулах
  • 103.26.195.171
    Өчигдөр

    Энэ ХХААХҮ-ийн сайдад яагаад арга хэмжээ авдаггүй байна аа. Шүлхий өвчнөөс шалтгаалан махны үнэ өсч, инфляци дийлдэхээ байлаа, ард түмэн хоолоо олж идэж чадах аа байх дээрээ тулчихлаа ш дээ Оюун-Эрдэнэ ЕС юу хийгээд хараад суугаа юм бэ???

    Хариулах
  • 66.181.184.71
    Өчигдөр

    Арга хэмжээ аваачээ, хүн малгүй хэцүүдэж бна. Хөдөө нутагт

    Хариулах