МУБИС-ийн салбар сургуулийн захирал А.Энхмаад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ


МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Энхмааг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хуулийн байгууллагаас шалгаж дууссан талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, А.Энхмаа нь тус сургуулийн мэргэжилтэн Ч.Жавзандуламтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байна.

А.Энхмаа нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан хүүгээ МУБИС -ийн Дүрслэх урлагийн технологийн сургуулийн зураг зүй Дүрслэх урлагийн дизайны ангид шилжүүлэн сургаж суугаагүй хичээлийн дүнгийн чанар ирцийн бүртгэлд анхаарал хандуулахыг мэргэжилтэн Ч.Жавзандуламд даалгаж, улмаар гадаадын тэтгэлэгт тэнцүүлж ХҮҮ Б-гээ явуулсан байна. 

Ингэхдээ мөн л хууль бус арга ашиглаж оюутнууд дунд сонгон шалгаруулалт явуулалгүй хүүдээ давуу эрх олгосон байна. Ийнхүү Монгол Улсын хэд хэдэн хуулийг уландаа гишгэж албан тушаалын давуу байдлаа хэтрүүлэн ашигласан захиралтай холбоотой асуудал олон нийтийн сүлжээгээр тархаж эхэллээ.

Салбарынхаа нэр хүндийг шороотой хутгаж буй энэ мэт үйлдлийг БСШУ-ны сайд анхааралдаа авч, арга хэмжээ авна уу.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.155
    2022/01/19

    Хүний халаасан дахь мөнгийг тоолж суудаг шуналтай, завхай, бүдүүлэг есөн шид нь бүрдсэн шулам даа. Энэ авгай.

    Хариулах
  • 66.181.161.57
    2022/01/19

    ene hun zoliond yvj bn , iim asuudald erh medel er emiin haritsaatai buguud elbeg mungu hurungujsen bugd ene 30 jil hiij irsen ajil odoo zarim ur sad n buur said darga nar bolood garaad ugsunduu !

    Хариулах
  • 103.212.119.51
    2022/01/18

    eh hunii setgel uur mongoloo zarj idej baigaag ni bari

    Хариулах
  • 202.9.46.117
    2022/01/18

    Ямарч хууль.дүрмиин мэдлэггүй дураараа дургиж ардын хүүхдүүдиин сурах эрхииг хөсөрдүүлэн амин хувиа хичээсэн иим лалар хүүхэн яж яваад доктор.захирал блчихсон нь бас но той шүү. Ямарч чадваргүй багш нартай юм блээ..удирдлаганд нь ажилладаг багш нар нь хүртэл нотой. Багш нарынх нь мэдлэг чадвар сул.дээд сургуульд сурсан эсэх нь эргэлзээтэй хөдөөнии архичин багш нар бдаг сурагтай.

    Хариулах
  • 150.129.143.49
    2022/01/17

    Их олон газар болоод бдаг асуудал даа. Манай сургуулийн захирлын хүү төгсөлтийн шалгалтанд гэнэт нэр нь орж ирээд шалгалт өгөлгүй төгсөж байхыг харж л байлаа.

    Хариулах