Цагаан сарын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг аймгууд өөрсдөө шийднэ


Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн учир цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал хязгаарлахыг НОК УОК-оос хүсээд буй.

Харин Цагаан сарын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг аймгууд өөрсдөө мэднэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэв.

Тодруулбал, тухайн нутаг дэвсгэртээ ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо аймгийн онцгой комисс шийдвэрлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна