Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан хуралддаг. Өнөөдрийн хуралдаанаар:
-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
-Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна