Өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийх чигтэй байна.
Тодруулбал, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ийн сайд Н.Уртнасангийн оронд томилсон билээ. Тэгвэл ШӨХТГ-ын даргын хоосон үлдсэн суудалд МХЕГ-ын дарга Т.Гантулгыг томилно гэх мэдээлэл байна.
Харин түүний оронд ХЗДХЯ-ны ТНБД-аар ажиллаж буй Б.Баасандоржийг томилох аж.
МХЕГ-ын дарга Т.Гантулгын хувьд: 2020 оны долдугаар сарын 09-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдон ажилласан. Өмнө нь Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны ТНБД, ХХААХҮЯ-ны ТНБД, МАН-ын Нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байсан юм.
ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандоржийн хувьд: 2020 оны долдугаар сарын 22-нд ХЗДХ-ийн ТНБД-аар томилогдож байсан. Түүний хувьд төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.249
МХЕГ дарга хийж чадахгүй ,авилгын сүлжээн нь маш нарийн дэд газрын дарга нар нь бүгд оролцдог
Хариулах192.82.84.254
НААДМЫН бөхийн комисст ажиллаж допингийн шийтгэл оноосон нь одоо МАРГААН болж байгаа нөхрийг тушаал дэвшүүлсэн байна.
Хариулах202.126.89.47
Ingeed MAN iin darhlagdsan heden nuhduud ajil saijruulah nereer sandal shireeg ni solij suulgaad tsag hojij songuuli boltol shiir zugaa gedeg l boloh ym.
Хариулах202.9.40.117
Мхег-ын ажлыг хийж чадаагүй хүн ШӨХТГ-ын ажлыг чадах нь уу гэж турших гэж бгаам бхдаа.
Хариулах