Б.Найдалаа: Аймаг, сумдад л төсөв татдаг "ЖАЛГАНЫ" гишүүдэд УТАА түй ч хамаагүй

С.Гандэлгэр
2022/01/19

Улаанбаатар хотын утаа сүүлийн жилд мэдэгдэхүйц нэмэгдсэн талаар иргэд ихээхэн дургүйцлээ илэрхийлж буй. Тэгвэл ХҮН-ын дарга, УЗ-ийн гишүүн Б.Найдалаа өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Утаа ойлгомжтой, гэр хороолол руугаа гудамжны гэрэлтүүлгээс өөр дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм чинь.

Хүн олноор байгаа хотдоо, гэр хороололд хөрөнгө оруулдаггүй шалтгаан нь аймаг сумд руу төсөв татдаг тойргоос сонгогдсон жалганы гишүүд. Мөн тэр гишүүд гарын мөнгө, намын сүлжээгээр хялбархан сонгогдох тул тэдэнд утаа ТҮЙ ч хамаагүй, сонгууль нь зун ч болдог...

Дээр нь гол анхаарах ёстой Нийслэл нь ирэх 2022 онд 750 тэрбум хөрөнгө оруулахаас ердөө 20 нь гэр хороололд дэд бүтэц барихад зориулна. Хүнгүй хоосон газар Майдар хот, нохойн хөшөө, шинэ нисэх гэх мэт үлгэрүүдэд хамаг хөрөнгө мөнгөө цацаад дуусна...

Ингээд л Утаанбаатар! Одоо яахав дээ" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2022/01/20

    ЭНЭ НӨХӨР БУРУУ ЯРЬЖ БАЙНА ӨНӨӨДӨР МОНГОЛД УЛААНБААТАРТАМЬДАРЧ БАЙГАА ХЭН Ч ГЭСЭН ЭНЭ УТААГ ЯААЖ БАГАСГАХ ВЭ ГЭЖ ЭНЭ ТАЛЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН БҮР Л БОДОЖ БАЙГАА. МАНАЙХАНД НЭГ БУРУУ ОЙЛГОЛТ БАЙХ ЮМ ТӨСВИЙГ ХӨДӨӨ ЦАЦАЖ ДУУСЛАА ГЭЦГЭЭХ ЮМ ТЭР ХӨДӨӨ НУТАГТ ЧИН ХҮМҮҮС АМЬДАРЧ АМЬДРАЛ БУЦАЛЖ БАЙХАД ЯАГААД ТЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГ ЦАГДААГИЙН ПОСТ БАРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ИХ ХУРАЛД НЭР ДЭЬШИЖ БАЙСАН ХҮН ШҮҮ ДЭЭ ХАРИН УЛМЫН ТӨСВИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ БОЛЖ ӨГВӨЛ БҮР ХУВЬ ЗААГААД ТЭР МӨНГИЙГ УЛС ОРНЫ ШИНЖ ЧАНАРТАЙ ИРЭЭДҮЙД АШГАА ӨГӨХ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ЯРИВАЛ ХАРИН ХҮЛЭЭЖ АВАХААР БАЙНА ТИЙМ БИШ ХООСОН Л ОРИЛОХ ЮМ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ГАРГААГҮЙ НЬ Ч БОЛЖ

    Хариулах