Б.Энхбаяр: Ш.Адьшаа бол анхны төрөөс төрсөн тэрбумтан. Ард түмэнд биш нэг хүнд, эзэндээ үнэнч гэдгээ нотолсон хүн

С.Гандэлгэр
1 цаг 11 минутын өмнө

Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Ш.Адьшааг тэрбумтан хэмээн хочлов. 

Тэрбээр "Манай Ш.Адьшаа гишүүн шүүхийн реформыг хамгийн их улдан эсэргүүцэж байгаа. Эзэндээ үнэн ч гэдгээ батлан нотолж, ард түмний биш нэг хүний боол гэдгээ харуулсан, нотолсон хүн. Үг яриаг нь олон удаа тэвчээртэй сонсож байгаа. Дандаа хоёр үзүүртэй, албин, ашиг хонжоо хайгч, энэ танхимд юу болж байна вэ гэхээр Адьшаа гишүүн бол ШЕЗ-ийн Сахилгын хорооны гишүүдэд хамгийн хайртай хүн бусад нь хайргүй. Та хуулийн байгууллагыханд дандаа дулдуйддагаа боль. Барьцаалагдсан хүн юм уу? Намайг оюутан байхад л “Гаалийн Адьшаа” гэж сонсогдож байсан шүү дээ. Жаахан хүүхэд байхад Сэрүүлэг сонинд байлуудаа “Төрөөс төрсөн тэрбумтан Адьшаа” гэж 90-д онд л уншиж байсан. Та бол анхны төрөөс төрсөн тэрбумтан хүн байхгүй юу. Яагаад өдий хүртэл ингэж явдаг вэ гэхээр хуулийн байгууллагад барьцаалагдсан гэж ойлгодог. Төмсөгдүүлсэн, гар хөл нь болсон. Дандаа жүжиг тоглоно. Би та нарт хайртай, цалинг чинь нэмүүлэх гээд байгаа гээд л... Одоо боль хэн ч мэдэж байгаа шүү" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.177
    2022/01/19

    Адьшаа гишүүнээ САЙН НЭРИЙГ ХҮСЭВЧ ОЛДОГҮЙЕЭ БЭРХ, МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙЕЭ БЭРХ гэдэг л болж байна даа, үнэхээр хэдэн жилийн өмнө ГААЛИЙН АДЬШАА гээд л радио, телевиз, сонингуудаар мөн ч их яригдсэн Та ч нутагтаа, хөдөө очоод нуугдчихсан даа

    Хариулах
  • 66.181.181.58
    2022/01/19

    Нээрээ гаалийн Адьшаа л гээд байдаг байсан шүү...,....

    Хариулах