Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй

2022/01/19

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж үзсэн бөгөөд, аль нэг байгууллагаас ийм санал ирээгүй гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

Мөн төрийн алба 100 хувь бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Түүнчлэн сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй, төрийн байгууллагуудад золголтын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэв.

УОК-оос Монгол Улсад батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд омикрон хувилбар давамгайлан тархаж байгаа гэнэ. Баярын өдрүүдэд халдвар хамгийн өндөр тархах тооцоолол гарсан тул иргэдийг цахимаар золгохыг уриалж байна гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна