Хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ

19 цаг 58 минутын өмнө

Хүүхдийн мөнгөний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр "Хүүхдийн мөнгийг ямар хувилбараар авах тухай сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн. Нийт 1,2 сая хүүхэд мөнгө авдаг ба өчигдрийн байдлаар 1,1 сая хүүхдийн мөнгөний сонголтыг хийжээ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөн хуримтлалын талаарх сэтгэхүй, ач холбогдлыг нь сайтар ойлгуулах нь чухал. Тооцооллоор, хэрэв хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ. 18 настай ийм хэмжээний хадгаламжтай байх нь ирээдүйн хөрөнгө оруулагч иргэнийг бий болгоно гэсэн үг. Энэ нь хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хэрэглэгдэхүүн худалдаж авахад зарцуулах гэх мэтчилэн хуримтлалтай иргэнийг бий болгох дунд, урт хугацааны ач холбогдолтой бодлого юм.

Хүүхдийн мөнгөө Төрийн сан дээр хадгалах уу, эсвэл түүнээсээ татаж аван ашиглах уу гэдэг сонголт бий. Татаж аваад өөрийн сонгосон өөр банкан дахь хүүхдийн хүүтэй хадгаламжид байршуулах эсвэл хүүхдийн амьжиргаандаа зарцуулж болно. Энэ нь 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ба түүнээс хойш 50 мянган төгрөг нь хадгаламж болох, үлдсэн нь дээрх сонголттой байх зохицуулалтаар явна" гэлээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.162
    2022/01/20

    өгч чадахгүй бол үнэнээ хэлээд 20000 төгрөгөөр яваач дээ өгөх гэж байгаа бол зүгээр өгөөч дээ хэдэн жилийн дараа өгч чадахгүй болох вий төр худалч гээд хүмүүс мэдээд байна хөө

    Хариулах
  • 192.82.68.20
    2022/01/20

    Нэг ажил хийхдээ заавал ямар нэг гох дэгээ тавих юм.сайн бодож байгаад хийгээч.Энэ хүмүүсийн хэлж бичиж байгааг сайн сонсож уншиж ойлохыг хичээхтүн

    Хариулах
  • 202.126.89.67
    15 цагийн өмнө

    Яг авах болохоор. Ундармаа мэтийн нөхдүүд нь авчихсан, алдчихсан байх биз дээ. Тэгэхээр өөрсдөө хадгалсан нь дээр байх өө.

    Хариулах
  • 103.229.123.68
    16 цагийн өмнө

    Хуучинаар арилжааны банканд хүүхдийн нэрийн дансанд оруулаад хадгалаад явдаг бол зүгээр л байна даа тэгэхгүй ундармаа шиг аваад алга болчихвол яах вэ

    Хариулах
  • 64.119.22.59
    16 цагийн өмнө

    Иргэдэд илүү их түвэгтэй байдал үүсгээд байх юм.Хуучнаараа өгдгөөрөө л өгөөч дээ.Хадгалах нэг хадгалаад хэрэглэх нэг нь хэрэглэнэ биз дээ.Гадаадад байгаа хүмүүс хүүхдийнхээ мөнгөний талаар хүсэлтээ өгөх гэтэл хүснэгтэд нь Монгол дахь өөрийн нэр дээрх утасны дугаараа бичнэ үү гэсэн хачин асуулт гараад гацаагаад байна гэх юм.Гадаадад байгаа хүн Монголд утасны дугаартай байх ямар хэрэгтэй юм бэ.Наад программдаа өөрчлөлт оруулаач.Хэрэв хүмүүс хүсэлт өгөхгүй бол хуучнаараа авах сонирхолтой юм байна гээд ойлгочихож болохгүй юу.Заавал цахим, заавал халамжийн газар очих гээд бөөн чирэгдэл болох юм.Цахим хэрэглэж чадах, чадахгүй янз бүрийн л хүн байгаа шүү дээ.Чадахгүй нэг нь халамж дээр очно, бөөн дараалал, чирэгдэл гэх мэт...

    Хариулах
  • 66.181.179.66
    17 цагийн өмнө

    Ер нь тэгээд хадгална уу, хэрэгцээтэй зүйлдээ зориулна уу энийг оролцож заагаад байх хэрэг байна уу. Эсвэл өгөхөд хэцүү байгаа байх л даа. Зүгээр тэрийгээ хэлээд өгөхөө болиод хөгшчүүлийнхээ тэтгэврийг нэмчихээч дээ. Бараг л 00 орохыг хүртэл заах юм уу яах юм

    Хариулах