Ковидын үзлэг хийх эмнэлгийн байршил

2022/01/20

Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид коронавирусийн халдварын үзлэг хийхээр зохион байгуулалт хийжээ.

Тодруулбал, энэхүү амбулаториудаар КОВИД туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.

Тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн КОВИД-оор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм. Тиймээс  өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Мөн өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.


 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна