Ёс бус үйлдэл гаргасан шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түтгэлзүүлэх шийдвэр гаргалаа

С.Гандэлгэр
2022/01/20

Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй Д.Отгонбаатарын хурал хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй юм. Харин хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гарсан билээ. Түүний дагуу өнөөдөр /2022.01.20/ Шүүхийн сахилгын хороо хуралдаж шийдвэр гаргалаа. 

Иргэдийн зүгээс тус хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж, өнөөдөр жагслаа.

Хэргийг сануулбал, өнгөрсөн 2021 онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын лифтэнд зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан.

Харин шүүхийн сахилгын хороо хуралдаж Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түтгэлзүүлэх шийдвэр гаргалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна