Ёс зүйгүй үйлдэл гаргасан шүүгч нарт хариуцлага тооцхоор шийдвэрлэлээ


Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар: "Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.8-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оноох нь зүйтэй гэж үзлээ" хэмээв.

Шүүхийн сахилгын хорооны  анхны хуралдаан ёс зүйгүй үйлдэл гаргасан шүүгч нарын асуудлыг хэлэлцэхээр нэгдүгээр сарын 14-нд болох товтой байсан. Хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гарсан билээ. Түүний дагуу өнөөдөр /2022.01.20/ Шүүхийн сахилгын хороо хуралдаж байна. 

Шүүхийн шийдвэрийг танилцуулвал:

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Отгонбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

Иргэдийн зүгээс тус хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж, шүүхийн гадаа жагсч, эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэдийн шаардлагын хариуд тус сахилгын хорооны зүгээс мэдээлэхдээ “Одоо сахилгын хороо зөвлөлдөж байна. Шийдвэрээ гаргаагүй байна. Шийдвэр гарч, танилцуулахад олон нийтэд нээлттэй байх болно. Байр талбай жижиг учраас хэвлэл мэдээллийнхнийг оруулах боломжгүй. Зөвхөн албан шийдвэр гарсан үед уншиж танилцуулах явц олон нийтэд нээлттэй байх болно” гэдэг хариултыг өглөө.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.140
    2022/01/22

    Энэ шүүгчид чинь авилга, хээл хахууль, хууран мэхлэх, худлаа хэрэг зохиох, гүтгэн хилсдүүлэх, нуун дарагдуулах,шулан дээрэмдэх, шалиглан самуурах гээд ёс зүйгүй бүхий л үйлдлийн эзэд байх юм аа

    Хариулах
  • 103.212.119.186
    2022/01/20

    Х.Идэр улстөрчдийн гар хөл болж яваад байлуу яалаа тэд чинь чамайг Ноолийн цаас шиг болголоо шдээ

    Хариулах