Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 2,656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ

С.Гандэлгэр
2022/01/22

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 2656 тохиолдол илэрлээ. 

Үүнээс 1506 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 1150 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол болон нас баралт бүртгэгдээгүй байна.

Халдварын улмаас 10547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 50640 иргэн гэрийн хяналтад оржээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын тухайд 3444 нь хөнгөн, 6131 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 93 нь нэн хүнд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна